Өнгөрөгч гуравдугаар сард төрсөн хүүхдүүдийн 170 нь ихэр байжээ
Нийт амаржсан эхчүүдийн 3.9 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол 4.0 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сард 6,551 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3,311 нь эрэгтэй, 3,240 нь эмэгтэй, 170 нь ихэр байсныг ЭМЯ-ны цахим бүртгэлд тэмдэглэжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийн дундаж жин 3,394 грамм байсан бол дундаж өндөр 51 см байна.
Нийт амаржсан эхчүүдийн 3.9 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол 4.0 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.
Амаржсан эхчүүдийн 44.5 хувь нь гэрлээгүй, 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд тусгасан байна.


















