Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрөгч онд 181 ой хээрийн түймэр гарчээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг өнөөдөр танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрөгч онд 181 ой хээрийн түймэр гарчээ
Өнгөрөгч онд 181 ой хээрийн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг өнөөдөр танилцууллаа.

2014 онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж он гарснаас хойш зургаан ой хээрийн түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байна. Тиймээс төрийн байгууллагууд болон иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гаргажээ. Тухайлбал, үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан, бүрэн бус техниктэй зорчсон, ил гал түлснээс болж түймэр гарч байна.

Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн. Иймд хаврын сард иргэдийг ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Хуваалцах