Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөт болон үнэт чулуу олборлохыг хориглов

Өчигдөр Дундговь аймгийн ИТХ-ын VII өргөтгөсөн хуралдаанаар Дэлгэрцогт суманд өнгөт болон үнэт чулууг хууль бусаар олборлож буй асуудлыг хэлэлцлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөт болон үнэт чулуу олборлохыг хориглов
Өнгөт болон үнэт чулуу олборлохыг хориглов. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Дундговь аймгийн ИТХ-ын VII өргөтгөсөн хуралдаанаар Дэлгэрцогт суманд өнгөт болон үнэт чулууг хууль бусаар олборлож буй асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, өнгөрөгч хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Н.Мэндсайханаар ахлуулсан 15 хүн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн бөгөөд ажлын явцын тайлангаа өчигдрийн хуралдаанаар танилцуулсан юм. Тэрхүү тайланг сонссон ИТХ-ын төлөөлөгчид санал солилцож Дэлгэрцогт сумын нутагт хууль бусаар өнгөт болон үнэт чулуу олборлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Хуваалцах