Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөт чулуу олборлохыг хориглов

Хэнтий аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн хэмжээнд өнгөт чулуу олборлохыг хориглох шийдвэр гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөт чулуу олборлохыг хориглов
Өнгөт чулуу олборлохыг хориглов. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн хэмжээнд өнгөт чулуу олборлохыг хориглох шийдвэр гаргажээ. Аймгийн Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулууг олборлож эхэлсэн байдаг. Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.

Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулах ажээ.

Хуваалцах