Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“UNIMAT төхөөрөмжийг амьдралд” уралдаан боллоо

Чингэлтэй дүүргээс боловсролын салбарын бодлого, дэвшүүлсэн зорилго зорилт, “Боловсрол-2016” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетад

НЧ
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“UNIMAT төхөөрөмжийг амьдралд” уралдаан боллоо
“UNIMAT төхөөрөмжийг амьдралд” уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргээс боловсролын салбарын бодлого, дэвшүүлсэн зорилго зорилт, “Боловсрол-2016” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетад “UNIMAT” тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2016 оноос үе шаттайгаар эхлүүлсэн. Энэ хүрээнд ерөнхий боловсролын 23, 24, 50, 72, 117 дугаар сургуулийн 6-аас 9 дүгээр ангийн сурагчдын дунд “UNIMAT төхөөрөмжийг амьдралд” уралдаан зохион байгуулагдлаа.

Дүүргийн хэмжээнд анх удаа ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгохоор төлөвлөж байгаа юм байна. Уралдаан ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр явагдсан бөгөөд зохион байгуулалтын асуудлыг тус сургуулиас хариуцаж ажиллажээ. Уралдаанд 23 дугаар сургуулийн баг тэргүүн байр эзэллээ.

Уралдааныг Юнимат эдукэйшн ХХК дэмжин, ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Юнимат эдукэйшн ХХК захирал А.Энхгэрэл оролцож, багуудад шагнал гардуулж, сэтгэгдлээ илэрхийлэн багш, сурагчдад урам дэм өглөө.

Хуваалцах