Өнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алджээ
Он гарсаар Нийслэлийн онцгой байдлын газарт хашааны өнжмөл шар өвсөө шатаах гэж байгаад гал алдсан гэх 16 дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Он гарсаар Нийслэлийн онцгой байдлын газарт хашааны өнжмөл шар өвсөө шатаах гэж байгаад гал алдсан гэх 16 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Шадивлан” ууланд 4x3 хэмжээтэй амбаар, 10 га орчим өнжмөл шар өвс шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажилласан байна.
Иймд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүд хуурайшилттай байгаа энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга н.Дуламсүрэн анхаарууллаа.
2019 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн найман тохиолдол бүртгэгдээд байна.


















