Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ
“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцож байна.

Өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалах боломжтой.

Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулж, зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Хуваалцах