Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөө, маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Ховд, Баян-өлгийн зарим нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс, Ховдын хойд, Говь-алтай, Бая

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөө, маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно
Өнөө, маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Зураг: МҮОНРТ

Өнөө маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орж, өдөртөө говийн бүсийн нутгаар хална.

2014 оны 7 дугаар сарын 02-ны 20 цагаас 2014 оны 7 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Ховд, Баян-өлгийн зарим нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс, Ховдын хойд, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Булган, Сэлэнгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, өмнөд хэсгээр 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

2014 оны 7 дугаар сарын 04-нөөс 2014 оны 7 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Долоодугаарс сарын 4-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4, 5-нд зарим газраар, 7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь, талын нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах