Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тундас орно
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө сэрүүсч 5-7 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 15-ны 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Баян-өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, салхи зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, хойд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө сэрүүсч 5-7 хэм дулаан байна.


















