Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 03 дугаар сарын 27-ны 20 цагаа­с 03 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулааан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, 1-6 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Хуваалцах