Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөө маргаашдаа ихэнхи нутгаар хүйтэрнэ

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Ал

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Өнөө маргаашдаа ихэнхи нутгаар хүйтэрнэ
Өнөө маргаашдаа ихэнхи нутгаар хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 23-28 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан шуурга шуурна. Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-22 хэм, Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, өдөртөө 15-17 гхэм хүйтэн байна.

2014 оны 1 дүгээр сарын 30аас 2014 оны 2 дугаар сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2 сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 2 сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм,өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Хуваалцах