Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны хоёрдугаар сарын 20-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт:13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 52 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны хоёрдугаар сарын 20-ний 20 цагаас хоёрдугаар сарын 21-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө хүйтэрч 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 22-нээс хоёрдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч суларна.


















