Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар аагим халуун үргэлжилнэ

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар аагим халуун үргэлжилнэ
Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар аагим халуун үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны наймдугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 33 хэм, 20 цагт 30 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 01-ний 21 цагаас наймдугаар сарын 2-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 36-41 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 35-40 хэм, бусад нутгаар 30-35 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө халж 34-36 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 35-37 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 3-наас наймдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах