Өнөө маргаашдаа зарим нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна
Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан
Мэдээллийн алба

Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 3 дугаар сарын 26-наас 2014 оны 3 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд зарим нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд говь талын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 26-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-хэм дулаан байна.


















