Өнөө орой Төрийн ордон, Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ
Энэхүү дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж, өнөө орой 19.00-22.00 цагийн хооронд Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдээс эхлэн өрнөж байна. "НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дахь Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ.
Энэхүү дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж, өнөө орой 19.00-22.00 цагийн хооронд Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.
НҮБ-ын өдрийг 1948 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн ба энэ өдөр НҮБ байгуулагдсан билээ. Монгол Улс 1961 оны 10 сарын 27-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад 101 дэх гишүүн улс болон элссэн юм.



















