Өнөө шөнө дэлхийн цагт нэг секунд нэмэгдэнэ
Одоогоор 25 удаа секунд нэмээд байна. Ингэснээр нар, сарны зохилдлогоо, цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулах л ач холбогдолтой.
Мэдээллийн алба

Өнөө шөнө 23:59 минутад дэлхийн цагт нэг секунд нэмнэ. Сүүлийн минутын 59 секунд болоод шууд 00 цагт шилждэг. Тэгвэл өнөө шөнө 59 минут 60 секунд болгоод 00 цаг руу шилжүүлэх замаар нэг секунд нэмэх юм.
Анх 1972 онд секунд нэмсэн бөгөөд одоогоор нийт 25 удаа секунд нэмээд байгаа аж. Ингэснээр нар, сарны зохилдлогоо, цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулах ач холбогдолтой. Түүнээс гадна цаг тооллоо секунд, доль алдалгүй зөв барьж явахын тулд ингэдэг байна.


















