Өнөө шөнө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно
2015 оны тавр сарын 31-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид ард, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн төв хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2015 оны тавр сарын 31-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийгшил 78 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 31-ний 21 цагаас зургаадугаар сарын 01-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 хэм дулаан байна.ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөндөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.2015 оны зургадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөвЗургаадугаар сарын 2-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















