Өнөө шөнө зарим газраар цасан болон шороон шуурга шуурна
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Мэдээллийн алба

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
2014 оны 4 дүгээр сарын 24-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


















