Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Зураг: МҮОНРТ

2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны баасан гарагаас гуравдугаар сарын 26-ны бямба гарагт шилжих шөнийн 02.00 цагаас зуны цагийн хуваарьт шилжинэ. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иймд иргэн та энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, комьпютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан тохируулах шаардлагатай.

Хуваалцах