Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн байдлаар 46 байршилд халиа тошин үүсээд байна

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Тодруулж хэлбэл, сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна гэж болно. Халиа тошин үүсэн нийт байршлын 14 нь инженерийн хийцлэл

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн байдлаар 46 байршилд халиа тошин үүсээд байна
Өнөөдрийн байдлаар 46 байршилд халиа тошин үүсээд байна. Зураг: МҮОНРТ

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Тодруулж хэлбэл, сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна гэж болно. Халиа тошин үүсэн нийт байршлын 14 нь инженерийн хийцлэл буюу үерийн далан, сувагтай. Үлдсэн 32 нь булаг, шанд, голын ай сав газар буюу инженерийн байгууламжгүй.

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд ГУББГ-ын алба хаагчид бүхий л боломжоо дайчлан, зарим байршлын мөсийг хүний хүчээр зөөж, суваг шуудуу татаж байна. Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжихээр үерт өртөх эрсдэлтэй тул та бүхнийг мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалъя.

Хуваалцах