Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  • Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна.

  • Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 27-ны 06:00 цагт нээнэ.

  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хаасан бөгөөд 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах