Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хивэг 13,7 мянган тонныг импортолсон байна
Энэ онд буюу 2024 оны 2-р сарын 20-ны байдлаар Монгол Улс улаанбуудайн хивэг 13,7 мянган тонн, малын нэмэлт тэжээл 1,1 мянган тонныг импортолсон байна.
Мэдээллийн алба

Улаанбуудайн хивэг 2024 онд 13,7 мянган тонн импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн байна.
Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ.
Мөн 2024 онд 1,1 мянган тонн импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,7 мянган тонноор буюу 219.1 хувиар өссөн байна.
Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 0,8 мянган тонн, БНХАУ-аас 0,3 мянган тонныг тус тус импортолсон байна.

Эх сурвалж: ГЕГ


















