Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн хөтөлбөр /2014.07.13/

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдрийн хөтөлбөр /2014.07.13/
Өнөөдрийн хөтөлбөр /2014.07.13/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.


Хүй долоон худаг


7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

11.00-13.00 цагаас Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.

13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

Үзвэр үйлчилгээ

Хүй долоон худаг

11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

Их эзэн Чингис хааны талбайд

10:00 “Дээлтэй монгол” наадам

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

18:00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

17:00 “Учиртай гурван толгой” дуурь

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

19:00 “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга

16:00,18.00 “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

10:00-18:00 “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

9:00-18:00 “Гранд арт” Монгол- Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн
Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

Монголын үндэсний музей

9:00-18:00 “Талын дайчдын соёл” үзэсгэлэн

Богд хаан ордон музей

9:00-18:00 “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

9:00-18:00 “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн


Монголын театрын музей

10:00-17:00 “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн


Монгол цэргийн музей

10:00-17:00 “Халх голын баатрууд” үзэсгэлэн “Монгол адууны соёл” үзэсгэлэн

Хуваалцах