Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн сэрэмжлүүлэг

Хүний амь нас бүхнээс үнэтэй гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэсэн хэдий ч үнэт амиа үл хайрлах хүмүүс байх юм. Аль хэдийн арван нэгдүгээр сар гарч, хүйтний улирал эхэлсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн сэрэмжлүүлэг
Өнөөдрийн сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Хүний амь нас бүхнээс үнэтэй гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэсэн хэдий ч үнэт амиа үл хайрлах хүмүүс байх юм. Аль хэдийн арван нэгдүгээр сар гарч, хүйтний улирал эхэлсэн байна. Хүйтний улиралд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрдэнэт амиа алдах хамгийн том шалтгаан байдаг.Өнгөрөгч Баасан гарагт нэгэн иргэн осгож харамсалтайгаар амь насаа алдсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй гэдэг. Эрхээ эдлэхэд таны үүрэг оролцоо ч бас чухал шүү.Иргэн та бүхэн өөрийн болон бусдын эрдэнэт амь насыг хайрлан хүндэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж ганц олдох амиа эрхэмлэн дээдлээрэй.

Хуваалцах