Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн сэрэмжлүүлэг

Хүйтний улирал эхлэж, идэш хоолны цаг болсонтой холбогдуулан малын хулгайн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хандлага буурахгүй байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн сэрэмжлүүлэг
Өнөөдрийн сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Монголчууд улаан махны бузар болно гэж ярьдаг. Энэ үгийн үнэ цэнийг мартсан хүмүүс олон болжээ. Хүйтний улирал эхлэж, идэш хоолны цаг болсонтой холбогдуулан малын хулгайн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хандлага буурахгүй байна.
"Өвөр тарвагатайн даваанд адуу нядласан байна" гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн эд бод хийгээд явчихсан байх жишээтэй.
Мөн хүнсний зүйл алдагдлаа гэсэн дуудлагын дагуу шалгахад их хэмжээний мах, будаа, гурилыг нь хулгайлжээ. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, баншны, ууцны хулгай ихээхэн гардаг учраас иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, бууз, баншны хулгайнаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах