Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.05/

Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.05/
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.05/. Зураг: МҮОНРТ

Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм , Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм , бусад нутгаар өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 23-28 хэм , Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар өдөртөө 17-22 градус, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар 6-11хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.18-20 хэм хүйтэн байна. Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм хүйтэн байна.

2014 оны 2 дугаар сарын 06-наас 2014 оны 2 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 9-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 37-42 хэм , өдөртөө 23-28 хэм , Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм , өдөртөө 15-20 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм , өдөртөө 5-10 хэм , бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм ,өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Хуваалцах