Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.08/

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутг

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.08/
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.08/. Зураг: МҮОНРТ

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

2014 оны 2 дугаар сарын 09-нөөс 2014 оны 2 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11,12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд зарим газраар, 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн шөнөдөө Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 37-42 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.



Хуваалцах