Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.19/
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
АРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар өдөртөө 23-28 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм, Яармаг-Сонгины орчмоор 29 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 2 дугаар сарын 20-ноос 2014 оны 2 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар секундэд, 22-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.



















