Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.27/

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, г

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.27/
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.27/. Зураг: МҮОНРТ

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 28-наас 2014 оны 3 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 2,3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Хуваалцах