Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдрийн зурхай /2014.03.23/

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын 22. Гар одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Өнөөдрийн зурхай /2014.03.23/
Өнөөдрийн зурхай /2014.03.23/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын 22. Гар одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.* * *
Өрнийн зурхайХонины орд (3/21-4/19):Сорилтын өдөр. Ямар ч нөхцөлд уян хатан бай. Таны ойр дотны хамтрагч эсвэл мэргэжлийн холбоонд тань таны итгэж байсан шиг тийм ч сайн хамтарч ажиллахгүй бололтой. Ухаантайхан төлөвлөж чадвал таны хүсэл илүү хурдан биелэх болно. Та аль болох биеэ барихгуй бол эцэг, эх өөрөөсөө ахимаг насны хүнтэй маргаж болзошгүй.
Үхрийн орд (4/20-5/20):Сэрэглэн цовоо өдөр./яг энэ өдөр урд өмнөхөөсеө илүү үзэсгэлэнтэй байна. Өнөөдөр цагийг гэртээ гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Таны бардам зан, хувиа хичээдэг зан эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй.


Ихрийн орд (5/21-6/21):Завгүй өдөр. Хэдийгээр та амралтын өдрүүдэд ихэнхдээ л ажилгүй байдаг хэдий ч өнөөдөр та ажилдаа нэмэлт цаг зарцуулах бололтой. Ажлаа эрт эхлэх нь сайхан санаа байх болно. Олон нийтийн өмнө үг хэлэх нь таныг айлгах бололтой. Гэвч сайхан хувцаслаж, өөрийн сурсан зүйлээ ашиглах нь энэ байдлыг даван гарах үндэс болно.


Мэлхийн орд (6/22-7/22):Эерэг өдөр. Аливаа төсөл, төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Хэрэв хэлэлцээр бүтэлгүйтэх шинжтэй байвал тайвшираад сэтгэлд нийцсэн хариултаа ол. Та бусдын үйл хэрэгт оролцож болох ч өөрийнхөө хэрэгт бусдыг татан оролцуулах гэсний хэрэггүй. Оройг гэртээ нам гүм өнгөрүүл.Арслангийн орд (7/23-8/22):Тогтворгүй өдөр. Өнөөдөр нэлээд сайн муу холилдсон өдөр болох бололтой. Өнөөдөр ажил дээрээ өнжиж байгаа арслангуудын хувьд тэдний авьяас чадварыг сорьсон амаргүй өдөр болох бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл санамсаргүй үйлдлүүд таныг нэлээд эргэлзээтэй байдалд оруулах болно. Нөгөөтэйгүүр бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийгээд орхихыг зөвлөж байна.Охины орд (8/23-9/22): Эрүүл мэндэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх, хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Хүнд хүчир ажил хийх эсвэл ядаргаа ясандаа тулах нь сэтгэл санаанд хүнд дарамт авч ирж, уур бухимдлыг төрүүлдэг гэдгийг сана.Жинлүүрийн орд (9/23-10/22):Дахин сэргэх өдөр. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг сайжруулах тань таны чухал зорилго болох төдийгүй дараагийн хоёр долоо хоногийн туршид тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ ажлыг хайна. Мөн энэ үе нь босс болох цалингаа нэмүүлэх, тушаал дэвшихэд тохирсон цаг үе.


Хилэнцийн орд (10/23-11/21):Хайр дурлалын харилцаагаа сэргээх магадлалтай өдөр. Эхэндээ энэ нь хайр дурлал бус харилцан сонирхол шохоорхол ердийн тааламжтай харилцаа байна. Гэвч хувь заяа та хоёрыг холбож өгнө. Гэр орны ахуй болон өдөр тутмын амьдралаа гэрэл гэгээтэй сайхан байлга. Эс тэгвэл таны амьдрал нэг хэвийн болон хувирна.

Нумын орд (11/22-12/21): Энэрэнгүй өдөр. Гэрээсээ гарахдаа сальфетка авч гар. Танаас тусламж гуйх нь. Таньтай өнөөдөр олон хүмүүс санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авна. Дараагийн хэд хоног зөвхөн өөртөө санаа тавина. Өөртөө итгэлтэй байдал чухал зүйлсийг шийдвэрлэхэд туслана. Ингэснээр таны нэр хүнд өсөж өөрийн дуртай зүйлээ санаа амар хийж болох нь. Хайртай хүнтэйгээ өөрийн хүссэн зүйлээ хий.
Матрын орд (12/22-1/19):Зорилготой байх өдөр. Та өнөөдөр алс хол аяллаар явахыг хүсэх бөгөөд таны унаа тэрэг алс хол замд аялалд явахад бэлэн байгаа эсэхийг шалга. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг зөвлөж байна. Өнөөдөр таны биеийн байдал тийм ч таагүй байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно.Хумхын орд (1/20-2/18):Та өөрөө л сүйтгэчихгүй бол эрүүл мэндэд таатай өдөр. Нохойтойгоо салхинд гарч эрүүл агаарт тогтмол яв. Шөнө телевизээр аймшгийн кино үзэхээ багасга. Энэ нь нойргүйдэл, аймшигт зүүдний шалтгаан болно. Өдрийг гэрийнхээ аар саар ажлаа амжуулан тайван өнгөрөөөхийг хичээ.Загасны орд (2/19-3/20): Өсөн дэвжих өдөр. Өөрийгөө эрүүл, чийрэг болгох дасгал хөдөлгөөний шинэ дэглэм хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой цаг юм. Cap таны ажил, зрүүл мэндийн ордонд байрласнаар таны эрүүл мэнд сайжирч, та эрүүл зуршилтай болох болно. Ажлынхаа хэв маягийг өөрчилсөн ч болно. Өөрчлөлтийг хийхэд хэцүү боловч үр дүн нь маш сайхан байх болно.

Хуваалцах