Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана
Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын өнөөдрөөс буюу 10-ны мягмар гарагаас эхлэн дараах байршилд 12 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

6.10-6.22/12 хоног/БӨҮР, "Говь-2" ХК орчмын хэрэглэгчидВива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчидИрээдүй хороолол, БҮК орчмын хэрэглэгчидТөв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хорооллын хэрэглэгчидХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид"Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид

Хуваалцах