Өнөөдрөөс эхлэн Баянбүрдийн тойрогт зам засварын ажил хийнэ
жолооч, зорчигч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажил өнөөдрөөс буюу наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас энэ сарын 19-ний 07:00 цаг хүртэл үргэлжлэх учир автозамыг хаах юм байна.
Иймд жолооч, зорчигч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа.



















