Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс эхлэн Хөтөлөөс Жанцан хүртэлх замыг хаана

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг энэ сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс эхлэн Хөтөлөөс Жанцан хүртэлх замыг хаана
Өнөөдрөөс эхлэн Хөтөлөөс Жанцан хүртэлх замыг хаана. Зураг: МҮОНРТ

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг энэ сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ныөглөө нээх бөгөөд энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газраас хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах