Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ

Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ6 Боловсролын яамнаас энэ улиралд багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ
Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ. Боловсролын яамнаас энэ улиралд багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд

1.Тайлан, бичиг цаасны ажлыг бууруулна.

  • Давхардсан тайлан, судалгааг нэгтгэж, шаардлагагүйг цуцална

  • “Нэг мэдээлэл – нэг удаа” зарчимд шилжинэ

2.Үнэлгээ, шалгалтын ачааллыг зохицуулна.

  • Хэт олон давтамжтай шалгалтыг багасгана

  • Сургалтын чанарт чиглэсэн уян хатан үнэлгээний арга хэрэглэнэ

3.Ангийн багш (АУБ)-ийн ажлыг дэмжинэ.

  • Ангийн ажлын цаг, нэмэгдлийг бодитой болгох санал боловсруулна

  • Эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалт хийнэ

4.Багшийн илүү цаг, ажлын ачааллыг бодитоор үнэлнэ.

  • Илүү цагийн тооцоог ил тод болгож, зохих нөхөн олговор олгох тогтолцоог сайжруулна

5.Сэтгэлзүйн болон ажлын орчны дэмжлэг үзүүлнэ.

  • Багшид чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийн сувгийг идэвхжүүлнэ

  • “Багшаа сонсъё” санал авах сувгийг нээнэ

Хуваалцах