Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс хүйтний эрч суларна...

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав газраар 1-6 хэм х

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс хүйтний эрч суларна...
Өнөөдрөөс хүйтний эрч суларна.... Зураг: МҮОНРТ

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав газраар 1-6 хэм хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 14-нөөс 2014 оны 3 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах