Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.

Энэ нь:

⇔ 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гарагт,

⇔ 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гарагт

⇔ 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гарагт

⇔ 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гарагт

⇔ 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гарагт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварийн нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах