Өнөөдрөөс ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоолоо
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.
БНСУ, Япон Улс, БНИтали улс, Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.
Эх сурвалж: ИНЕГ


















