Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 2025 оны 02 дугаар сарын 15-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө
Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” чиглэл болгон шинэчиллээ.

Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлтэй болгов. Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байна.

Хуваалцах