Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдрөөс цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрөөс цас орж, эрс хүйтэрнэ
Өнөөдрөөс цас орж, эрс хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18м/с, зарим газраар 24м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдаж, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нилээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм.

18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа хорьд гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-470С, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35...-400С хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөндөө оролцоорой. Анхаарал, болгоомж хаа ч илүүдэхгүй. Та бидний амь нас, эрүүл мэнд бүхнээс илүү үнэтэй.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Хуваалцах