Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялгах, нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар нэвтрүүлэх 10 хоногийн түр зохицуулалтыг хийсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй
Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялгах, нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар нэвтрүүлэх 10 хоногийн түр зохицуулалтыг хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/714 дугаарын захирамж наймдугаар сарын 31-ний өдөр дуусч, өнөөдрөөс автомашины улсын дугаарын сүүлийн оронг цифрээр нь ялгах ердийн зохицуулалт үйлчилж байна. Өнөөдөр 1, 6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүд хуучин маршрутаар иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах