Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр болно

12:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр Монголын Хүүхдийн ордонд болно.Утас: 88054500

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр болно
ӨНӨӨДӨР: 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Монгол орны бичил биетэн-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949

09:30 цагт Үндсэн Хуулийн Цэцийн хуралдаан эхэлж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Утас:99077535

11:00 цагт"Монгол Ньюс" Мэдээллийн төвд өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх "Би нисдэг охин" компанит ажлын хэвлэлийн бага хурал болно. Утас: 96110110, 70105105

11:00 цагт ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн Хүүхэд Хөгжлийн Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундаа зарж борлуулах, төрөл бүрийн шоу цэнгээн зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос ""Намын эсрэг бүлэг" гэгч улстөрийн зохиомол хэрэг, үр дагавар, сургамж ..." сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал Засгийн газрын XI байранд болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 91927828

12:00 цагт нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-т болно.

12:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр Монголын Хүүхдийн ордонд болно.Утас: 88054500

14:00 цагт Өсвөр насны ээжийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Дүүлэн нис охин минь" туужийн нээлтийн ёслол "Интерном" номын их дэлгүүрт болно. Утас: 70105105, 96110110

15:00 цагт Монгол-Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно. Утас: 99045949

Хуваалцах