Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно

10.00 цагт: Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31 дүгээр сургуулийн байранд хамт хичээллэж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно
ӨНӨӨДӨР: 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг Монголын Үндэсний олимпийн хорооны 407 тоотод болно.


10.00 цагт: Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31 дүгээр сургуулийн байранд хамт хичээллэж байсан юм. Шинэ байрны нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865


11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.11.00 цагт: Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах арга хэмжээ Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газарт болно.11.30 цагт: "Эрхээ хамгаалъя" гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхдэд өгч эцэг, эхээр нь бөглүүллээ гэх мэдээлэлтэй холбоотойгоор “Эрхээ хамгаалъя" ТББ-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.12.00 цагт: Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.16.00 цагт: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99112652

Хуваалцах