ӨНӨӨДӨР: 18-40 насны зуун хүнийг үнэгүй сургаж, цалинтай дадлагажуулна
-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Мэдээллийн алба

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Хангарьд ордон
08:00 цагт: Нийслэлийн удирдах ажилтны шуурхайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дүүргийнхээ нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99010499
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуультай холбогдуулан АН-аас иргэдэд мөнгө тараасан талаар тус дүүргийн МАН-ын хорооноос баримттай мэдээлэл хийнэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
13:00 цагт: Үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно. Утас: 99179899
"Соманг" плаза
14:00 цагт: “100 ажлын байр - 100 гэр бүл” 18-40 насны зуун хүнийг үнэгүй сургаж, цалинтай дадлагажуулж ажил олгох “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99006962
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
15:00 цагт: Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдана. Утас: 99895514


















