Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өнөөдөр 21:00 цагаас QR кодын систем нээгдэнэ

Өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 21:00 цагаас QR кодын систем нээгдэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр 21:00 цагаас QR кодын систем нээгдэнэ
Өнөөдөр 21:00 цагаас QR кодын систем нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг боломжтой доод түвшинд нь хүртэл 0 зогсолт хийлгэх арга хэмжээ авна. Шаардлагатай бол салбарын сайд эсхүл НЗД-ын албан тоотыг үндэслэн хөдөлгөөнд оролцох эрх олгоно" гэсэн юм.

Өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 21:00 цагаас QR кодын систем нээгдэнэ. Өмнө авч байсан хүмүүс smartcar.mn сайтад нэвтэрч улсын дугаараа оруулаад QR кодоо хэвлээд авах боломжтой юм байна.

Шинээр болон эсвэл тээврийн хэрэгслийн улсын дугаар өөрчлөгдсөн зэрэг байгууллагууд qr@gov.mn хаягаар хүсэлт материалаа явуулсныг хянан үзэж олгох эсэх асуудлыг шийдвэрлэх аж.

Нийтийн тээврийн автобус 07:00-09:00, 17:00-20:00 цагийн хооронд чиг үүрэг нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнуудыг тээвэрлэнэ.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах