Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр 22 цагаас Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

Үндэсний Их баяр наадмын долоодугаар сарын 10-ны хөтөлбөрийг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр 22 цагаас Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно
Өнөөдөр 22 цагаас Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно. Зураг: МҮОНРТ

Үндэсний Их баяр наадмын долоодугаар сарын 10-ны хөтөлбөрийг танилцуулж байна.

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа - Шагайн асарт

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг - Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрө - Сурын талбайд

15.00 Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

19.00 Дээлтэй Монгол наадам - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

21.00 Монгол Улсын төрийн тугийг цэнгүүлэх ёслол - Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

22.00 “Учиртай гурван толгой” дуурь - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах