Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно
ӨНӨӨДӨР: "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Соёлын төв өргөө

06:00 цагт: “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, ая зохиогч, продюсер, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөншагай агсантай салах ёс гүйцэтгэх ёслол болно.

Сүхбаатарын талбай

09:00 цагт: Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

11:00 цагт: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлтийн өдөрлөг болно. Утас: 88599098, 91005008

"blue mon" галерей

12:30 цагт:Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Дотоод хэргийн их сургууль

12:40 цагт: Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ болно. Утас: 88068293, 89015303

Хуваалцах