Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: А-92 автобензины импорт, нийлүүлэлт

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.10.27/ байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: А-92 автобензины импорт, нийлүүлэлт
ӨНӨӨДӨР: А-92 автобензины импорт, нийлүүлэлт. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.10.27/ байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл: Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна.

Рашаант өртөө – 4 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Толгойт өртөө – 4 вагон

Дархан өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах