Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Аав нарын өдрийг 8 дахь жилээ тэмдэглэнэ

Өнөөдөр “Аав нарын өдөр”. Энэ өдрийг Монгол Улс тэмдэглэдэг болоод найман жил болж байна. Өөрөөр хэлбэл энэхүү өдрийг дэлхий дээр тэмдэглдэг 18 дахь улс орон болсон нь энэ юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Аав нарын өдрийг 8 дахь жилээ тэмдэглэнэ
Өнөөдөр Аав нарын өдрийг 8 дахь жилээ тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Аав нарын өдөр”. Энэ өдрийг Монгол Улс тэмдэглэдэг болоод найман жил болж байна. Өөрөөр хэлбэл энэхүү өдрийг дэлхий дээр тэмдэглдэг 18 дахь улс орон болсон нь энэ юм.

Тиймээс олон нийтийн санал, хүсэлтийг судалж, харгалзан үзээд “Аав нарын өдөр”-ийг бүх нийтээрээ тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдөр болгох тухай хуулийн төслийг Монголын Эрэгтэйчүүдийн Холбооноос санаачлаад байгаа бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт хүргүүлээд байгаа аж.

Түүнчлэн энэ өдөртэй холбогдуулан МЭХ-оос Нийслэлийн Цагдаагийн Газрын харьяа Албадан саатуулах баривчлах төвд эрхээ түр хасуулан саатуулагаад байгаа аав нарт хандсан үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Мөн ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба Би” сэдэвт өдөрлөгийг хамтран зохиох гэнэ.

Түлхүүр үг:Аав нарын өдөрЭрэгтэйчүүдийн холбоо
Хуваалцах