ӨНӨӨДӨР: "Abu Robocon-2019" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно
- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
09:00 цагт: "Халхын голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Хавдар судлалын үндэсний төв
10:00 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Япон, Монголын хамтарсан олон улсын XI дэх удаагийн хурал болно. Утас: 99063902, 99842610, 99197782
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг
10:00 цагт: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантуяа, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг болон албаныхан цахим элсэлтийн үйл ажиллагаатай танилцана.
Сонгинохайрхан дүүрэг
11:40 цагт: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ажиллагаа болно. Утас: 99010499
"HOLIDAY INN" зочид буудал
12:00 цагт: Энэ сарын 25-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулагдах "Abu Robocon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 70127055
“Чингис Хаан” зочид буудал
18:00 цагт: Төрөлхийн сонсголгүй хүүхэд болон олдмол сонсголгүй болсон хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал Монголд хийгдэж эхэлсний 10 жилийн ойн үйл ажиллагаа болно. Утас: 88098935, 90090009, 90087711, 90077799


















