Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Агаарын чанарын талаар мэдээлэл өгнө

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Агаарын чанарын талаар мэдээлэл өгнө
ӨНӨӨДӨР: Агаарын чанарын талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

БОАЖЯ

10:00 цагт: “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван толгой түлш” болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэж байгаа билээ. Агаар орчны чанар, хяналт болон бусад асуудлаар “Хаан” танхимд мэдээлэл өгнө. Утас: 94044104

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буй талаар “Зөв найзууд” ТББ-аас мэдээлэл өгнө.

11:30 цагт: Хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалга

12:00 цагт: Ард түмний штабаас мэдээлэл хийнэ.

Хуваалцах